Захирлын мэндчилгээ

 Манай байгууллагатай хамт байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид үйлчлүүлэгч болон хамтран ажиллагч байгууллагуудынхаа итгэл найдварыг алдахгүйгээр тээврийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. “ЖУРМАК” ХХК-ийн гаргасан  ололт, амжилт бүхэн мэдлэг чадвартай, ёс зүйтэй хамт олны минь хөдөлмөр хичээл зүтгэлийн үндсэн дээр бий болсон төдийгүй, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань итгэл найдварын илэрхийлэл билээ. Иймд нийт хамт олон, хэрэглэгч нартаа талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.

Танилцуулга

“Журмак” ХХК нь 2006 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Монгол улсын тээврийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзлэн амжилттай өргөжин амжилттай ажилласаар Улс хоорондын тээвэр зуучлалын “А” зэрэглэлтэй компани болсон. Мөн Монгол Улсын Авто тээврийн үндэсний төвөөс олон улс болон орон нутагт тээвэрлэлт хийх шалгуур үзүүлэлтээр “ Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч” ийн эрхийг 2014 онд авсан.

Бид энэхүү салбартаа олон жилийн туршлагатай мэргэжлийн хүний нөөцтэйгээс гадна, гадаад дотоодын арвин их туршлагатай тээвэр зуучийн байгууллагуудтай хамтран таны ЦАГ ХУГАЦАА болон ЗАРДЛЫГ хэмнэн тээврийн иж бүрэн үйлчилгээг найдвартай үзүүлж байна.

Алсын хараа

Үндэсний болон олон улсын хэмжээнд итгэл хүлээсэн, найдвартай үйлчилгээгээр тэргүүлсэн тээвэр зуучийн компани болно.

Эрхэм зорилго

Бид тээврийн салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, үйлчлүүлэгчдээ шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэхэд бидний зорилго оршино.

Үнэт зүйлс

Найрсаг баг хамт олон

Шуурхай найдвартай үйлчилгээ

Харилцагч байгууллагууд

Аюулгүй ажиллагаа

Ёс зүй, үүрэг хариуцлага

''Excellence is not a skill it's an attitude'' - Ralph Marston