Түүвэр ачааны тээвэр

Түүвэр ачааны тээвэр нь үйлчлүүлэгчид багахан хэмжээтэй ачааг хямд зардлаар тээвэрлэхэд тохиромжтой байдаг. Бид газарзүйн онцлогоос шалтгаалан БНХАУ –аас гарах ачааг Бээжин эсвэл Эрээнд, Европын холбооноос гарах ачааг Берлинд, Америк тивээс гарах ачааг Лонг Бийч, дэлхийн бусад тэр болгон Монгол руу тээвэргүй улсуудаас ирэх ачааг Инчеон эсвэл Хонг Конгоор дамжуулан тээвэрлэж байна. Мөн түүвэр ачааг хурдан тээвэрлэхэд агаарын тээврийг хослуулж байгаа бөгөөд дэлхийн логистикийн гол зангилаанууд болох Инчеон, Бээжин, Хонг Конгын нисэх буудлуудыг ашиглан монгол руу дэлхийн аль ч хотоос түүвэр ачааг 7-14 хоногт тээвэрлэн авчрах шинэ замналыг хөгжүүлэн ажиллаж байна.