Тусгай нөхцөл шаардсан ачааны тээвэр

Өнөө үед тээврийн төрлүүд нь дотроо тун нарийн задарч байгаа ба аж үйлдвэрлэл хөгжихийн хирээр хүнд, хэтрүү овортой эсвэл түргэн муудах эрсдэлтэй, хөргүүртэй, дулаан хадгалах гэх мэт ачааны хэмжээ нэмэгдэж байна. Тусгай нөхцөл шаардсан ачаа нь ямагт цаг хугацаанд мэдрэг байдаг бөгөөд тооцолсноос илүү зардал гаргахгүйн ачаа эхний цэгээс хөдлөхөөс өмнө үйлчлүүлэгчтэй хамтран нарийн төлөвлөсний дагуу тээвэрлэх шаардлагатай байдаг. Илгээгч, тээвэрлэгч, хил гааль, хүлээн авагчдын харилцаанаас үүдсэн ачааны саатал бий болох эрсдлийг тооцож ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна.