Даатгагдсан тээвэр

Манай компанийн үнэт зүйлс болсон эрхэм харилцагч та бүхний эрсдлийг хуваалцаж, цаашдын хамтын үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд бидний зүгээс Ачаа тээврийн даатгал/Cargo insurance/ -д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжийг таньд олгож байгаагаа дуулгахад таатай байна. 2017 оны 5-р сарын 14-ны өдрөөс хойш баталгаажсан бүх захиалга энэхүү Ачаа тээврийн даатгалд хамрагдсан болохыг мэдэгдэж байна.

Даатгалын ерөнхий нөхцөл:

  • Даатгагч: Монгол Даатгал ХХК, Тэнгэр Даатгал ХХК
  • Даатгалын хугацаа: 2019.01.08 – 2019.01.08
  • Даатгалын зүйл:
    • Ачаа тээвэрлэгчийн хүлээх хариуцлагын даатгал
  • Нэг удаагийн тохиолдолд хүлээх хариуцлага: 500 сая төгрөг

 

Даатгалын давуу тал:

Даатгалын Эрсдэл:

  1. Тээвэрлэгчийн хяналт, хариуцлагад буй үйлчлүүлэгчийн ачаа барааг ачих, буулгах, тээвэрлэх, хадгалах, зөөн шилжүүлэх болон тээвэр зохион байгуулахтай холбоотойгоор дараах эрсдэлийн улмаас үйлчлүүлэгчийн ачаа бараанд учруулсан хохирлыг даатгагч нөхөн төлнө. Үүнд:
  • 1.1. Байгалийн эрсдэл
  • 1.2. Галын эрсдэл
  • 1.3. Ус чийгний эрсдэл
  • 1.4. Ажилчид санамсаргүй алдаа гаргасны улмаас учрах эрсдэл
  • 1.5. Тоног төхөөрөмж, эд хөрөнгө ашиглалтын явцад үүссэн гэнэтийн шинжтэй осол, гэмтлийн улмаас үүсэх эрсдэл
  • 1.6. Дээрээс эд зүйл унах, цохигдох эрсдэл
  • 1.7. Зам тээврийн ослоос үүдэлтэй эрсдэл

a. Даатгуулагчийн жолоочийн санамсаргүй алдаанаас үүдэн гаргасан осол аваар

b. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учруулсан хохирол

c. Тээвэрлэлтийн явцад зам, туннель, гүүр, хөрсний нөхцөл байдлаас хамаарч нуралт, цөмрөлт, хагарал үүссэний улмаас тээврийн хэрэгсэл шарвах, гулсах, онхолдох, үл хөдлөх биет мөргөх үед ачаа бараанд учрах эвдрэл, гэмтэл

  • 1.8. Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл

a. Санамсаргүй үйлдэл

b. Хорлон сүйтгэх үйлдэл

c. Хулгай, дээрэм

Өөрийн хүлээх хариуцлага:

Ачаа барааны эзэмшигч нь даатгалын нөхцөлд өөрийн хүлээх тодорхой хэмжээний хариуцлагатай байна. Учирсан хохирлын төрлөөс хамааран өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ  10-20%  хүртэл хувьтай байна. Жишээ нь учирсан хохирол доорх байдлаар бол:

Даатгалд хамаарахгүй нөхцлүүд:

Дараах тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохирол нь даатгалын эрсдэлд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол гэж үзэхгүй. Үүнд:

  1. Даатгуулагчийн үндсэн үйл ажиллагаатай холбоогүйгээр бусдад учруулсан хохирол.
  2. Тухайн мэргэжлийн эрхгүй, зөвшөөрөлгүй этгээдийн үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол.
  3. Даатгуулагч үндсэн үйл ажиллагаатай шууд холбогдох хууль, дүрэм журам, стандарт зэргийг зөрчсөний улмаас үүссэн хохирол.
  4. Даатгуулагчийн ажилтан эм хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс үүсэх хохирол.
  5. Даатгуулагч бүрэн бүтэн бус, ашиглалтын хугацаа дууссан, ашиглалтын горим зөрчсөн, хэрэглэхийг хориглосон, стандарт хангаагүй техник, сав, баглаа боодол, бэхэлгээ, тээврийн хэрэгсэл, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл санаатайгаар ашигласны улмаас үүсэх хохирол.
  6. Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ урвуулсан эсхүл хэтрүүлэн ашигласны улмаас учруулсан хохирол.
  7. Шүүхийн шийдвэрээр даатгуулагч буруугүйг тогтоосон эсхүл учирсан хохирлыг нөхөн төлөх хуулийн хариуцлага даатгуулагчид хүлээлгээгүй тохиолдол, түүний үр дагавар.
  8. Даатгуулагчийн нэр дээр бичигдээгүй үйлчлүүлэгчийн гомдол, нэхэмжлэл.
  9. Өмнө сануулга анхааруулга авч байсан, урьдчилан тооцоолох боломжтой, үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй учраас үүссэн торгууль /Татвар, гааль, нийгмийн даатгал, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо г.м газруудаас тавьсан торгууль/.
  10. Нөхөн төлбөр хүлээн авагчийн санаатай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдол.
  11. Даатгуулагчийн эзэмшил, өмчлөлд буй эд хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан хохирол;.
  12. Даатгуулагчийн үйлчлүүлэгчийн олох ёстой байсан орлого, ашиг;
  13. Ачаа барааг Монгол Улсын эсвэл дамжин өнгөрүүлэх, тээвэрлэх улс орнуудын хуулинд заасан журам нөхцөлийн дагуу хураасан, устгаснаас үүдсэн хариуцлага.
  14. Холбогдох мэргэжлийн байгууллагад учирсан хохирлын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд хохиролтой холбоотой материалыг даатгагчид мэдүүлээгүй.
  15. Даатгуулагчийн өөрийн өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгийн хохирол.
  16. Даатгуулагч, түүний агентийн бизнес тасалдал, санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирлууд.
  17. Хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй нотлох боломжгүй гарз хохирол.
  18. Тээвэрлэгдэж буй ачаа нотлох боломжгүйгээр сураггүй алга болсон.
  19. Байгаль орчин бохирдуулснаас үүсэх хохирлын өмнө хүлээх хариуцлага.