Гаалийн зуучлал, бүрдүүлэлт

Үйлчлүүлэгч нар гадаад худалдааны гэрээ хийж эхлэх, ачаа барааг илгээх болон хүлээн авах орны хил гаалийн шаардлага болон бүрдүүлэх бичиг баримтын талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас цаг хугацаа алдах, илүү зардал гарах гэх мэт эрсдлүүдтэй байнга тулгарч байдаг. Иймээс олон жилийн туршлагатай манай хамт олноос мэргэшсэн зөвлөгөө аваарай.

Бид Монгол улсын хил дээрхи болон гүний гааль дээр гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгийн үйлчилгээ үзүүлнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

  • Экспорт Импортын гаалийн бүрдүүлэлт
  • Ре-экспорт болон транзит гаалийн бүрдүүлэлт
  • Татвар төлөлт, буцаан олголт
  • АТА Карнэйтэй ачааг хүлээн авах, илгээх
  • Гаалийн түр горимын бүрдүүлэлт
  • Гааль татварын зөвлөгөө өгөх