Агуулах, хадгалалт

Үйлчлүүлэгч харилцагчдын хүсэлт шаардлагын дагуу ачаа барааны онцлогоос хамаарч, гаалийн баталгаат болон баталгаат бус агуулахад энгийн болон хадгалалтын тусгай нөхцөл (хөргүүртэй, халаалттай эсвэл тодорхой хэмийн дулаан, чийгшил) шаардсан бүх төрлийн ачаа барааг хадгалах агуулахын үйлчилгээг үзүүлдэг.

Гаалийн тусгай бүсийн нэг үйл ажиллагаа нь агуулахын буюу хадгалалтаын аж ахуй бөгөөд хүнс, өргөн хэрэглээний барааны агуулах хадгалалтын тусгай нөхцөл шаардсан химийн бодис болон тэсэрч дэлбэрэх зүйлсийн агуулахын үйлчилгээг үзүүлж байна. Агуулахад тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гаалийн үзлэг шалгалт явуулах нөхцлөөр хангагдсан бөгөөд үйлчлүүлэгчдийн бараа, бүтээгдэхүүний онцлогоос хамааран төрөлжсөн агуулахад үнийн хөнгөлөлттэй нөхцлөөр хадгална. Бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн ангилж, хураан хадгалахаас гадна ариутгал, хортон шавьж устгалыг технологийн дагуу тодорхой хугацаанд хийж гүйцэтгэдэг.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

  • Гаалийн баталгаат болон энгийн агуулахад ачаа хадгалах
  • Дулаан болон ердийн агуулахад ачаа хадгалах